БАРАА МАТЕРИАЛЫН
НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН
БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

Бараа материалын нөөцийг удирдах техник ур чадвар олгох, нөөцийн удирдлагын эксэл моделийг угсрахад туслах хөтөлбөр
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ТА:

Бараа материалын нөөцийн хяналтын болон нөхөн дүүргэлтийн техник аргачлалуудыг эзэмшинэ

Нөөцийн хяналт хийх, нөхөн дүүргэлт захиалгын тооцооллыг эксэл дээр хийх техник ур чадвартай болно

Компанийхаа нөөцийг хянах, удирдах өөрийн эксэл моделоо угсарч авна
ЭКСЭЛ МОДЕЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХӨТӨЛБӨР ЯВАГДАХ АРГА БАРИЛ:
БАГШ ТУЛЖ АЖИЛЛАНА
Сургалт 5 хүнтэйгээр явагдах ба багш хүн бүртэй тулж ажиллах боломжтой. Мөн сургалтын сүүлийн долоо хоногт хүн бүр ганцаарчилсан уулзалт хийж заавар зөвлөгөө авна.
100% ПРАКТИК АГУУЛГААР СУРГАЛТ ЯВАГДАНА
Онолын хэсгийг заасны дараа урьдчилан бэлдсэн эксэл дата дээр дасгал ажил хийх байдлаар олж авсан мэдлэг бататгаж, техник ур чадвар эзэмшинэ.
ӨӨРИЙН КОМПАНИЙН ЭКСЭЛ МОДЕЛИЙГ УГСАРНА
Сургалт эхнээсээ танд бараа материалын нөөцийн хяналт, тооцооллыг хийх ур чадварыг алхам алхамаар олгоно. Сургалтын сүүлийн долоо хоногт суралцагчид өөрийн компанийн дата дээр эксэл модел угсрах даалгавар гүйцэтгэнэ. Үүний дараа ганцаарчилсан уулзалт хийж өөрийн компанийн практик зөвлөгөө авна.
ЗУРГААН ДОЛОО ХОНОГИЙН ХӨТӨЛБӨР
Хөтөлбөр бүр дээр дараад дэлгэрэнгүй агуулгыг хараарай
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ХҮМҮҮСИЙН СЭТГЭГДЛЭЭС...
“Миний хувьд энэхүү хөтөлбөрт хамрагдсандаа сэтгэл хангалуун байгаа. Одоо сурч мэдсэнээ компани дээрээ хэрэгжүүлж, бодитой үр дүн гаргахыг хүсэж байна”
Л.Баярмаа
Омбол ХХК
Ерөнхий нягтлан бодогч
“Мэргэжилтэн тус бүртэй тулж ажилласан учраас их үр дүнтэй боллоо. Яг тулгамдаж байсан асуудлаараа мэргэшиж авлаа ”
Д.Лхагвадорж
Ривер бэйкери ХХК
Хангамжийн менежер
“Багшийн заах арга барил хөрсөн дээр буусан, бодитой жишээ аргачлал ашиглаж байсан нь суралцахад хялбар байлаа. Та бүхний ажилд амжилт хүсье”
Т.Өсөхбаяр
Мастер фүүдс ХХК
Худалдан авалтын менежер
“Бараа материалын нөөцийн удирдлагын цогц мэдлэг, чадварыг олж авлаа. Одоо шууд компани дээрээ хэрэгжүүлэх болноо”
Г.Амарбаясгалан
Грийн Гэйт Интернэйшнл ХХК
Татан авалтын менежер
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН КОМПАНИУД
ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ ХУДАЛДАА
-
Тотал Дистрибьюшин ХХК (MCS групп)
-
Грийн Гэйт Интернэйшнл ХХК (Монос групп)
ЭМИЙН ХУДАЛДАА
-
Омбол ХХК
ЦАХИЛГААН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА
-
Топологи ХХК
-
Электро Комплект ХХК
-
Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр ХХК
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
-
Мастер Фүүдс ХХК
-
Ривер Бэйкери ХХК
БАРИЛГЫН МАТЕРИАЛ ХУДАЛДАА
-
Улаанбаатар БҮК ХК
-
Евромат ХХК
ХЭВЛЭЛ ХАЯГ РЕКЛАМ
-
Стандарт Тунамал ХХК
ERP СИСТЕМ
-
Веритех Консалтинг ХХК
МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ СУРГАЛТЫГ УДИРДАН ЯВУУЛАХ БОЛНО

Сапплай чэйн менежментийн зөвлөх
Б. Жинхлэн
Б. Жинхлэн нь эдийн засагч мэргэжилтэй, сүүлийн 10 жилийн хугацаанд санхүүгийн шинжилгээ, supply chain ээр ажилласан туршлагатай. Тэрээр 5000 нэр төрөл, 60 суваг, 200 нийлүүлэгчтэй импортын худалдааны компанид Бараа материалын нөөцийн газрын захирлаар сүүлийн 3 жил ажилласан. Ажиллах явцдаа бараа материалын нөөцийн удирдлагын системийг амжилттай нэвтрүүлж, борлуулалтын тасалдлыг 30% -аар бууруулахын хамт бараа материалын үлдэгдлийг 20% -аар бууруулсан үр дүнг гаргасан түүхтэй.
ТАНД ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ СУРГАЛТ МӨН ҮҮ?
Хэрэв танай компанид дараах нөхцөл байдал байдаг бол та энэхүү сургалтад зайлшгүй суух хэрэгтэй юм шүү.
Танай компани 30 –с дээш нэр төрлийн (SKU) бараа материал удирддаг бол
Танай компани дор хаяж 2-с дээш байршилд (агуулах, борлуулалтын салбарууд) бараа материалын нөөц үүсгэдэг бол
Танай компани эргэлтийн хөрөнгийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг бол
Танай компанийн бараанд тасалдлууд их гардаг бол
Танай компанийн нийлүүлэгчид 30-с дээш хоногийн lead time –тай бол эсвэл захиалгын доод хэмжээ нь (MOQ) өндөр бол
Танай компанид татан авалтын болон нөхөн дүүргэлтийн тогтсон аргачлал, үйл явц байдаггүй бол
ХУГАЦАА, БАЙРШИЛ, ТӨЛБӨР
Хэзээ ?
4-р сарын 1 нд эхлэнэ
Хэдэн цагаар ?
7 хоногт 3 цаг хичээллэнэ, нийт 6 долоо хоног үргэлжилнэ
Хаана ?
13-р хороолол Барилга Эм Эн оффис, 301 тоот
Төлбөр ?
1,500,000 ₮
(3 –р сарын 29 дотор төлбөрөө төлбөл 10% хөнгөлөлттэй)
СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ
ХОЛБОО БАРИХ, НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ АВАХ
Мэргэжилтэн: Ө. Энх-Амгалан
Утас: 85259911
Имэйл: amgaa@nmt.mn
Дансны мэдээлэл
Банк: Хаанбанк
Данс: 5009722715
Дансны нэр: Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК
РГ: 5799031