УДИРДЛАГЫН БАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР
ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН КОМПАНИЙН УДИРДЛАГЫН БАГИЙГ СУРГАХ ОНЛАЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Суралцахыг хүссэн хүнд ОРОН ЗАЙН АЛСЛАГДМАЛ БАЙДАЛ асуудал биш
Улаанбаатарт ирж надаас захиалгат сургалт авдаг хөдөө орон нутгийн компаниуд олон байдаг. Тэд ажлаа таслан, нэмэлт томилолтын зардал гаргаж хүнээ сургадаг нь хөгжиж дэвшихэд саад болдог том асуудал юм. Би энэ асуудлыг шийдэхээр танхимын сургалтаас дутуугүй чанартай онлайн видео сургалт бий болгохыг хичээсэн бөгөөд ийнхүү танд санал болгож байгаадаа туйлын баяртай байна.
Онлайн видео сургалт нь танхимын сургалтаас дараах давуу талуудтай.
- Суралцагч өөрийн цаг заваар хүссэн үедээ сургалтаа үзнэ. Мөн дахин давтан үзэх боломжтой
- Танхимын сургалтаас хэд дахин хямд
Би танхимд маш сайн заасан сургалтаа видео болгосон бөгөөд та бүхэн яг л танхимын сургалтад хамрагдаж буй мэт суралцах болно. Мөн сургалтын гарын авлагыг бид танай аймаг дахь хаягаар хүргэлт хийнэ. Та багийнхаа хүмүүсийг сургалтаа идэвхтэй үзэж буй эсэх дээр санаа зовох шаардлагагүй. Та багийнхаа хүмүүст сургалт үзүүлэхдээ хөтөлбөр байдлаар зохион байгуулж болох бөгөөд 7 хоног бүр шалгалт авах замаар сургалтаа үзэж буй эсэхийг хянах боломжтой. Мөн хөтөлбөрийнхөө эцэст 3 цагийн уулзалтыг надтай хийх боломжтой ба энэ уулзалтаар зөвхөн танай компанид тулгарч буй менежментийн асуудлууд дээр зөвлөгөө өгөх юм. Үндсэндээ онлайн видео сургалтын сул талуудыг бүгдийг нь арилгасан гэж хэлж болно.
Нэг л зүйлийг би яаж ч чадахгүй. Хэрэв сурах гэж байгаа хүн өөрөө суралцах хүсэлгүй бол би юу ч хийж чадахгүй. Хэрэв жаахан ч гэсэн удирдах ур чадвараа сайжруулах хүсэл байвал энэ онлайн видео сургалт удирдах ур чадварын дараагийн түвшинд гарахад найдвартай туслах болно.
Хүндэтгэсэн,
Менежментийн зөвлөх Г. Өлзийбуян
ХӨТӨЛБӨРИЙН БҮТЭЦ
ВИДЕО СУРГАЛТ ҮЗЭХ
Маш чанартай хийгдсэн 4 бүлэг сэдвийн 27 цагийн видео сургалтыг эрх олгогдсон вебсайтаас үзнэ. Өнгөтөөр хэвлэгдсэн сургалтын гарын авлага танай аймаг дахь компанийн хаягаар хүргэгдэнэ.
ШАЛГАЛТ АВАХ
Хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүсээсээ шалгалт авах боломжтой. Шалгалтын материал болон шалгалт хэрхэн авах зааварчилгааг бид өгөх болно.
ЗӨВЛӨГӨӨ АВАХ УУЛЗАЛТ ХИЙХ
Хөтөлбөрийн эцэст хөтөлбөрт оролцсон баг зөвлөх Өлзийбуянтай уулзалт хийж сургалтаар олж авсан дүгнэлтүүдийг ярилцаж, компани дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэгтэй зөвлөгөө авна. Энэ уулзалтыг онлайнаар эсвэл улаанбаатарт ирж биечилж авах боломжтой.
УДИРДЛАГЫН БАГИЙН ГИШҮҮД ХАРИУЦСАН АЖЛАА САЙН ХИЙХ НЬ ХАНГАЛТГҮЙ.
ТЭД ХАМТДАА ЯГ ТАН ШИГ БИЗНЕС ХИЙХ ЁСТОЙ. ТЭД БИЗНЕСИЙНХЭЭ СТРАТЕГИ, МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТ, ЧАНАР, БҮТЭЭМЖИЙН ТАЛААР НЭГДСЭН ОЙЛГОЛТТОЙ БОЛОХ ЁСТОЙ.
6 ДОЛОО ХОНОГИЙН ХӨТӨЛБӨР
Гарчиг дээр дараад дэлгэрэнгүйг хараарай
-
Миний гар дээр яг юу ирэх вэ?Та захиалга өгөөд, төлбөрөө төлсөн тохиолдолд НМТ практик сургалтын гарын авлага, НМТ ажлын заавар гэсэн хоёр хэвлэмэл товхимол таны гарт очих болно
-
Хэзээ хүргэгдэх вэ?Таныг төлбөр төлснөөс хойш 24 цагийн дотор хүргэх болно
-
Хэзээ, хэрхэн онлайн видео сургалтын эрх нээдэг вэ?Хүргэлт хийсэн өдөртөө багтаад бид видео сургалтын эрхээ сургалтын вебсайт дээрээ нээж өгөх болно.
-
Хөдөө орон нутагт хүргэлт хийх үү?Замын унаанд өгж явуудаг. Замын унааны зардлыг харин та гаргах шаардлагатай шүү.
-
Онлайн видео сургалтын 1 жилийн эрх дуусах үед яах вэ?Эрх нээсэн өдрөөс 1 жилийн дараа би танд бага төлбөрөөр сунгах эсвэл цуцлах эсэхийг танаас асууна. Та сунгахгүй гэвэл би таны онлайн видео сургалтын вебсайтруу хандах эрхийг хаана.
ВИДЕО СУРГАЛТ ХЭРХЭН ҮЗДЭГИЙГ ТАНД ХАРУУЛЪЯ
ХӨТӨЛБӨР ЭХЛЭХДЭЭ Л ТАНАЙ КОМПАНИЙН АСУУДЛУУДЫГ ХӨНДӨЖ ЭХЭЛНЭ. ХӨТӨЛБӨР ДУУСАХ ҮЕД ТАНАЙ БАГ ШИЙДЭХ АСУУДЛАА ЦЭГЦЭЛСЭН, ШИЙДЭХ АРГА ЗАМАА ОЛЖ ХАРСАН БАЙХ БОЛНО.
ЭЗЭМШИХ ЗАГВАР АРГАЧЛАЛУУД
Хөтөлбөрийн агуулгын хүрээнд доорх менежментийн загвар аргачлалуудыг үзэх ба оролцогчид сургалтын дараа шийдэх асуудалтай, ашиглах багажтай үлдэх болно
БҮТЭН ЖИЛИЙН ЭРХ
Хөтөлбөрт хамрагдсан хүмүүсд онлайн видео сургалтын вебсайтад хандах бүтэн жилийн эрх олгогдох болно.
Сургалтаа давтан үзэх, шаардлагатай үед хэрэгтэй ажлын заавар, загвар аргачлалаа татаж авах боломжтой юм.
Мөн танай удирдлагын багийн хүмүүсд өөрчлөлт орвол шинэ хүнийг сургах боломжтой.
ӨНГӨТӨӨР ХЭВЛЭГДСЭН ГАРЫН АВЛАГА
Хөтөлбөрт хамрагдаж буй хүн бүрт өнгөтөөр хэвлэгдсэн сургалтын гарын авлагагыг аймаг дахь хаягаар хүргэж өгнө. Нэг хүнд 5 гарын авлага очих болно. Танай компанид хүмүүсдээ материал хэвлэж өгөх ажил гарахгүй.
МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ХӨТӨЛБӨРИЙГ УДИРДАН ЯВУУЛАХ БОЛНО
Г.Өлзийбуян нь 2010 оноос менежментийн зөвлөх үйлчилгээний чиглэлд ажиллаж эхэлсэн ба 2014 онд Гүйцэтгэлийн төгөлдөршил зөвлөх компанийг байгуулсан цагаас эхлэн менежментийн аргачлал, загваруудын шийдлийг боловсруулж (Нэгдсэн менежментийн тогтолцоо) хөгжүүлж байна.
Дараах компаниудад Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх (НМТ) зөвлөх үйлчилгээ болон бусад төрлийн зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлээд байна:
-
Арцат Алтайн Уулс ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Мөнх Хайрхан Оргил ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Ард Секуретиз ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Май Дент ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Анд Энерги ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Цаст Проперти ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Фокус сургалтын төв – НМТ нэвтрүүлэх
-
Күнз сургалтын төв – НМТ нэвтрүүлэх
-
Күнз Дунд сургууль – НМТ нэвтрүүлэх
-
Сэйфти ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Цахиур Төмөр ХХК – Бизнес системчлэх
-
Зөв өнгө ХХК – Бизнес системчлэх
-
Юнител Групп – Процесс сайжруулах
-
Монос Косметик ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Ази Фарма ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Улаанбаатар гурил ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Хурилдуур ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Мастер Майнд ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Шаргалжуут Рашаан Сувилал ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Санхүүгийн тооцоолох групп ХХК – НМТ нэвтрүүлэх
-
Монголын Ипотекийн Корпораци – Гүйцэтгэлийн үнэлгээ нэвтрүүлэх
ҮНИЙН САНАЛ
Та юу авах гэж байна вэ?
1 жилийн хугацаанд ямар нэг хязгаарлалтгүй сургалт үзэх эрх
Өнгөтөөр хэвлэгдсэн сургалтын материалууд (хаягаар хүргэгдэнэ)
Хөтөлбөр байдлаар дотооддоо зохион байгуулалт хийх боломж
3 цагийн уулзалт хийж зөвлөгөө авах
Энэ бүгдийг 1-3 хүнд авахад
3,500,000₮
Хэрэв 3-с дээш хүнд та авах бол дээрх төлбөр дээр хүний тоогоор 100к нэмэгдэх болно
ХҮНИЙХЭЭ ТООГ ГАРГААД, ЗАХИАЛГАА ӨГЧИХ.
БУСДЫГ НЬ БИДЭНД ДААТГАХАД БОЛНО.
ЗАХИАЛГА ӨГӨХ
ХОЛБОО БАРИХ, НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ АВАХ
Мэргэжилтэн: Ө. Энх-Амгалан
Утас: 85259911
Имэйл: amgaa@nmt.mn
Менежментийн зөвлөх: Г. Өлзийбуян
Утас: 91114128
Имэйл: ulzii@nmt.mn
Дансны мэдээлэл
Банк: Хаанбанк
Данс: 5009722715
Дансны нэр: Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК
РГ: 5799031